Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ГХУСАЗСЗ ээлжит хуралдааныг аймгийн цагдаагийн газартай хамтран өргөтгөсөн хэлбэрээр зохион байгууллаа. СҮХБААТАР АЙМГИЙН МӨНХХААН СУМ АЮУЛГҮЙ “НОГООН БҮС” БОЛНО.

2023-10-26

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ГХУСАЗСЗ ээлжит хуралдааныг аймгийн цагдаагийн газартай хамтран өргөтгөсөн хэлбэрээр зохион байгууллаа. Хурлын үеэр цагдаагийн газраас сумын хэмжээнд энэ оны 10 сарын байдлаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын танилцуулгыг тавьж, тэр дундаа сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг Чингис-Баруун-Урт чиглэлийн авто зам дээр давтамжтай үйлдэгдэж байгаа хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан зам тээврийн осол, гэмт хэргийн нөхцөл байдлын талаар онцлон танилцууллаа. Цаашид энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гаралтыг бууруулахын тулд авто замын хяналтыг сайжруулах зорилгоор улсын чанартай авто замын дагуу дугаар танигчтай дундаж хурдны камер суурилуулах, аюулгүйн туузан хаалт, сэрэмжлүүлэг самбар, тэмдэг, тэмдэглэгээ, нойр сэргээгч дэржгэнүүрийг зам тээврийн осол, гэмт хэрэг давтамжтай гарч байгаа газруудад хийх, олон нийтийн цагдаагийн орон тоог нэмэгдүүлж, замын хяналтын постыг 24 цагаар байнгын хяналттай байлгах, сумын төвийг бүхэлд нь камержуулж, хяналтын нэгдсэн төвийг тус сумын цагдаагийн тасагт байрлуулах зэрэг ажлын саналыг сумын удирдлага болон ГХУСАЗСЗ-д санал болголоо. Хуралдааны төгсгөлд тус сумын Засаг дарга Д.Батдэлгэр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ амар тайван амьдрах аюулгүй орчныг бүрдүүлж, Мөнххаан сумын төвийг аймагтаа төдийгүй улсын хэмжээнд амьдарч байгаа орчиндоо айх аюулгүй анхны “НОГООН БҮС” сум болгох зорилтыг тавьж, ирэх 2024 оны төсөвт камерын хяналтын нэгдсэн төв байгуулах зардлыг суулгаж, ажил хэрэг болгоно гэдгээ илэрхийллээ. Энэхүү хуралдааны дараа сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн 310 сурагч болон эцэг, эхчүүдийн төлөөлөлд гэмт хэрэг, зөрчил, тэр дундаа зам тээврийн осол, гэмт хэргээс насанд хүрээгүй хүүхдийг урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг зохион байгууллаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%