Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Д.ХОСБАЯР “ЦАЙРТМИНЕРАЛ” ХХК-ЫН ДАЛД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2023-12-02

Аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр “Цайртминерал” ХХК-ын далд уурхайн үйл ажиллагааны явцтай танилцлаа. Тус компани нь 379 ажиллагсадтай, үүний 90 хувь нь Монгол ажилчид ажиллаж байна. Мөн туслан гүйцэтгэгч компаниудад орон нутгийн 200 орчим иргэн ажилладаг ба тус компани нь 2012~2016 онуудад өөрийн хөрөнгөөр ил уурхайн баруун урд хэсэг болон гүний түвшнүүдэд хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн. Хайгуулын ажлын үр дүнгээр 308.60 мян.тн металл агуулсан 3273.95 мян.тн цайрын хүдрийн нөөц тогтоосон байна. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил 2022 онд эхэлсэн бөгөөд урьдчилсан тооцоогоор 7 жилийн хугацаанд ашиглах юм. Далд уурхайн олборлолтын ажилтай зэрэгцүүлээд ашиглалтын үеийн хайгуулын ажлыг хийнэ. “Цайртминерал” ХХК нь 2005 оноос хойш 7.3 сая тн баяжмалыг олборлож улсын төсөвт 800 тэрбум төгрөгийн татварыг төлсөн байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%