Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ХХl ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2023-12-04

Аймгийн ИТХ-ын ээлжит бус XXl Хуралдаанд Аймгийн Засаг дарга М.Идэрбат Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийн талаарх мэдээллийг танилцуулж байна.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 431 зорилт, арга хэмжээний биелэлтийг тооцоход үр дүнтэй буюу 100 хувийн биелэлттэй ажил арга хэмжээ 334, тодорхой үр дүнд хүрсэн 48, эрчимжүүлэх шаардлагатай 38, хэрэгжээгүй 9, хугацаа болоогүй 2 ажил арга хэмжээ байгаа бөгөөд 2023 жилийн эцсийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 87.8 хувийн хэрэгжилттэй байна.
2023 оны жилийн эцсийн байдлаар аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжээгүй, удаашралтай байгаа 9 ажил, арга хэмжээ байгаагаас 7 ажлыг 2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд:
1. Аймгийн Уламжлалтын эмнэлгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Монгол эмнэлгийн хороотой онлайн хамтын ажиллагаатай болгох
2. БНТУ-ын Самсун мужтай харилцааг сэргээж, албан ёсны хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах
3. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн ажил мэргэжлийн дээд сургуульд жилд 10 хүртэлх оюутныг хагас болон бүрэн тэтгэлэгтэй суралцуулах ажлыг зохион байгуулах
4. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Шилийн гол, Тунляо хотуудад уламжлалт анагаах ухааны чиглэлээр жилд 10 хүртэлх эмч, сувилагчдыг богино болон дунд хугацааны сургалтад хамруулах
5. Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу стандартад нийцсэн түр буудаллах цэг байгуулах
6. "Жаахан шарга" театрын акустик, галерей, тайзны болон хөгжмийн зэмсэгт шинэчлэл хийх
7. ГБХЗХГ-ын гадна фасад, барилгын их засвар хийх зэрэг ажлууд ирэх онд хийгдэхээр байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%