Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийг тайлагналаа

2023-12-04

❇️ Аймгийн ИТХ-ын ээлжит бус XXl хуралдаанд Аймгийн Засаг дарга М. Идэрбат Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийн талаар танилцууллаа.
❇️ Аймгийн Засаг дарга М.Идэрбат хэлсэн үгэндээ : Засаглалын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулан мөрдөж ажилласнаар гурван жилийн хугацаа өнгөрч байна. Улс орон нутгийн эдийн засгийн хувьд хүнд нөхцөлд байсан ч аймгийн Засаг дарга, Тамгын газар орон нутгийн нөөц боломжийг дайчилж, аль болох бага зардлаар төрөөс иргэн бүрд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан гэдгээ онцлов.
❇️ 2023 оныг аймгийн ИТХ-аас Хүүхэд хөгжил хамгааллын жил болгон зарлалаа. “Төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа хангах” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр эмч,багш нарыг компьютержуулах, Сумдын Засаг даргын Тамгын газрын авто машиныг шинэчлэх зэрэг томоохон ажлууд хийгдэж байгааг тодотгож байв.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%