Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын ХХl хуралдаанд Аймгийн орон нутгийн төсвийн 2022 оны гүйцэтгэлийг аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлсийн дарга Д.Ариунжаргал танилцууллаа.

2023-12-04

Аймгийн ИТХ-ын ХХl хуралдаанд Аймгийн орон нутгийн төсвийн 2022 оны гүйцэтгэлийг аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлсийн дарга Д.Ариунжаргал танилцууллаа.
2022 оны төсвийг хууль тогтоомжийн өөрчлөлт, орон нутгийн төсвийн нөхцөл байдалтай холбоотойгоор төсвийн жилд 2 удаа төсвийн тодотгол хийгдсэн бөгөөд тайлант онд орон нутгийн нэгдсэн төсөвт татварын болон татварын бус орлого, хөрөнгийн орлогоор 28,294,757.7 мянган төгрөгийн орлого орж, улсын төсвөөс 6,690,771.8 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн эх үүсвэрээр 11,832,549.6 мянган төгрөгийн орлогын шилжүүлэг авч нийт 46,818,079.1 мянган төгрөгийн зарлага санхүүжилт хийгдсэн байна.
2022 онд аймгийн төсвийн орлогыг 12,649,639.2 мянган төгрөгөөр төлөвлөсөнөөс 18,121,819.6 мянган төгрөг орж төлөвлөгөө 43,2 хувиар давж биелэгдсэн нь төсвийн тухай хуульд өөрчлөлт орж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь нь аймгийн төсөвт хуваарилагдах болсонтой холбоотойгоор 7,696,458.0 мянган төгрөг төлөвлөсөнөөс гүйцэтгэлээр 13,816,387.9 мянган төгрөг хуваарилагдаж 79,5 хувиар давж биелэсэнтэй холбогдож байна.
Аймгийн төсвийн зарлагын гүйцэтгэл 20,263,724.4 мянган төгрөгөөр тайлагнагдсан бөгөөд үүнээс, төсөвт байгууллагуудад 7,094,246.3 мянган төгрөг, халамжийн санд 135,546.0 мянган төгрөг, Засаг даргын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх зардалд 760,000.0 мянган төгрөг, орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын зардалд 550,012.4 мянган төгрөг, Засаг даргын нөөц санд 400,000.0 мянган төгрөг, орон нутгийн хөгжлийн санд 1,980,000.0 мянган төгрөг, Гамшгаас хамгаалах эрсдлийн зардалд 304,666.1 мянган төгрөг, Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын тогтмол зардалд 1,011,898.1 мянган төгрөгийн санхүүжилтийг тус тус хийжээ.
Аймгийн төсвийн нийт 5 байгууллагын 263 албан хаагчдын цалин хөлс, түүнтэй адилтган зардалд 2,086,171.7 мянган төгрөг, байр ашиглалтай холбоотой тогтмол зардалд 1,183,202.1 мянган төгрөг, хөрөнгийн зардалд 10,863,727.3 мянган төгрөгийг тус тус зарцуулсан байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%