Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 10 дугаар сарын 30-ний өдөр баталсан удирдамж, ИТХ-ын 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 2023 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд сумын ИТХ-ын Төлөөлөгчид, ажлын алба 11 дүгээр сард хяналт шалгалт зохион байгуулав.
Хяналт шалгалтыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ундрахсайхан, Төлөөлөгч О.Баяртулга, Ж.Мөнхжаргал, Б.Гансүх, Нарийн бичгийн дарга Д.Туул нар хамтран хийж, хяналт шалгалтанд Байгаль орчны мэргэжилтэн Б.Мөнхтөр, ЗДТГ-ын нягтлан бодогч Б.Болормаа, Байгаль хамгаалагч Ж.Мөнхбат нарын төрийн албан хаагчид хамрагдлаа.
Хяналт шалгалтын чиглэл:
1.2023 оны орлого бүрдүүлэлтийн тухай: Нийт 2023 онд 238513200 төгрөг төвлөрсөн. Үүнээс:
1.1.Аймгийн Байгаль хамгаалах, нөхөн сэргийлэх зардлаас- 81263200 төгрөг
1.2.Өмнөх оны зөрүү-157250000 (самар-140250000 төгрөг, ан-17000000 төгрөг)
2.Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний 2023 оны зардлын зарцуулалт:
2.1.Амьтны нөөцийг хамгаалах чиглэлээр- 3 ажил арга хэмжээ хийхээр, 18.5 сая төг төлөвлөсөн боловч зарцуулагдаагүй байна.
2.2.Ойн санг хамгаалах чиглэлээр-20 ажил, арга хэмжээ хийхээр 211.283.5 төг төлөвлөснөөс 168538410 төгрөг буюу 79.7 хувьтай зарцуулагдсан байна.
2.3.Газар, газрын хэвлийг хамгаалах, орчны бохирдлыг бууруулах хог хаягдлыг багасгах чиглэлээр-3 ажил арга хэмжээ хийхээр, 8727.700 төг төлөвлөж 2 ажлыг хийж 4353060 төгрөг буюу 49.8 хувьтай зарцуулагдсан нь байна.
3.Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний үр дүн, ашиглалт, хамгаалалт: Нийт 26 нэр төрлийн ажил арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж одоогоор 20 ажил арга хэмжээ хийгдэж, 6 нь хийгдээгүй байна.
2023 онд хийхээр төлөвлсөн ажлын нэр, төсөвт өртөг:
1. Харгал нууранд загас үржүүлэх боломж судлах | 4000000 |
2.Тэшиг суманд загасны тооллого, судалгаа хийх | 13000000 |
3.Сурталчилгаа, анхааруулах самбар | 1500000 |
4.Ойн санг бохирдуулагч хог хаягдлыг багасгах зорилгоор отоглох цэгт боловсон 00-той болох. | 15000000 |
5.Ойн санг хамгаалах зорилгоор хийгдсэн отголох цэгүүд рүү хүрэх мэдээлэл бүхий чиг заасан тэмдэг байрлуулах. | 10000000 |
6.Сумын аялал жуулчлалын мастер төлөвлөгөө хийлгэх. | 5000000 |
7.Ойн санг хамгаалах зорилгоор Сумын төвийн төвлөрсөн хогийн цэгийг цэвэрлэж, хог хаягдал хаях талбайг багасган ойн сангаас гаргах. | 20000000 |
8.Ойн санг хамгаалах зорилгоор Хужирт багийн Ойн санд байгаа хог хаягдлыг цэвэрлэж цэгцлэх | 5000000 |
9.Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа гэрээ байгуулах /эко клубын эко самбар хийх 500000/ | 2000000 |
10.Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх гэрээт морин эргүүл ажиллуулах | 3500000 |
11.Ой хээрийн түймрийн үед ашиглах тоног төхөөрөмж, Рло-6, үлээгч аппарат-2 | 4000000 |
12.Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж аянга зайлуулагч хийх | 12000000 |
13.Ой хээрийн түймрийн үед ажиллах мэргэжлийн ангийн 66-д аранз авах | 5280000 |
14.Ой хээрийн түймрийн үед ажиллах тоноглогдсон туулах чадвар сайтай авто машин | 56000000 |
15.Байгаль орчныг багц хуулийн хэрэгжилтийг хангах хяналт шалгалт хийх (хууль бус мод бэлтгэл, ой, хээрийн түймэр, ан агнуур, хог хаягдал, ус, рашаан нөөц ашиглах чиглэлээр) | 10000000 |
16.Хяналт шалгалтыг тогтвортой байлгах зорилгоор байгаль орчны ланд-80 авто машиныг засварлах | 3000000 |
17.Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах | 4400000 |
18.Ойн санг хамгаалах зорилгоор Хог хаягдлыг преслэх машин авах | 10000000 |
19.Ойн санг хамгаалах зорилгоор Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах | 6480000 |
20.Ойн санг хамгаалах зорилгоор Нийтийн эзэмшлийн талбай цэвэрлэх иргэнд урамшуулал өгч ажиллах | 6480000 |
21.Газар тариалангийн газар хэмжих | 10000000 |
22.Хогийн цэгт тор татах шон зоож бэлтгэх | 18623500 |
23.Отоглох цэгийн боловсон 00-д нэмэлт төхөөрөмж тавих | 4520000 |
24.Цэвэр орчин-цэмцгэр Тэшиг аян өрнүүлэх | 5429700 |
25.Мониторинг хийх | 300000 |
26.багуудын төвлөрсөн хог хаягдлыг цэвэрлэх | 3000000 |
дүн | 238513200 |
4.Сангийн анхан шатны баримт бүрдүүлэлт
5.Сангийн 2023 оны шатахууны тооцоо
6.Байгаль хамгаалагчдын 2023 оны үйл ажиллагааны тайлангийн тухай гэсэн чиглэлээр хяналт шалгалт хийв.
Хяналт шалгалтын явцад гарсан зөрчил дутагдлын талаар:
1.Хог хаягдлыг преслэх машин авсан хэдий ч ашиглагдахгүй байна
2.Хог хаягдлын байцаагчийг тогтмол ажиллуулж иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх сургалт нөлөөллийн ажил хийгдсэнгүй
3.Цэвэр орчин-цэмцгэр Тэшиг аяныг хавар нэг удаа хийснээс өөрөөр тогтмол хийгдсэнгүй
4.Эргүүл шалгалт хийж байгаа хэдий ч суманд хууль бус ангийн асуудал, ойн тухай хуулийн зөрчлүүд илэрсээр байна.
5.Байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлын 30 гаруй хувийг хог хаягдлын чиглэлээр зарцуулсан боловч томоохон ахиц гарц, бодитой үр дүнг өгч чадсангүй.
6.М.Дэмбэрэлдаш, Г.Батжүгдэр нар байгаль хамгаалагчдын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг ирүүлсэнгүй
7.Орлогыг зарцуулалтыг төлөвлөхдөө шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх үр дүн, хариуцагчийг тодорхой тусгаж батлуулаагүйгээс болж худалдан авах ажиллагаанд хүндрэл үүсэх, төсвийн тооцоолол хүрэхгүй болох, ажил арга хэмжээ хэрэгжихгүйд хүрэх зэрэг хүндрэл, зөрчил дутагдлууд гарч байна.
Санал дүгнэлт, үүрэг чиглэлүүд:
1.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 2 дугаар тогтоолын хавсралт “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын 3.4 дэх заалтын хэрэгжилтийг ханган бодитой төлөвлөж, гарах үр дүн нь үр өгөөжтэй байхаар 2024 оны төсвийн төслийн саналыг боловсруулан өргөн барих арга хэмжээг авах
2.Ажил, арга хэмжээний гүйцэтгэлийн чанарыг сайжруулах, хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдуулан төлөвлөх
3.Хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын асуудлыг тухай бүр шийдвэрлэж тогтмол хэвийн ажиллах нөхцөл бололцоог хангаж урсгал зардлын асуудлыг шийдэх
4.Хог хаягдлын асуудлыг нэгдсэн бодлого төлөвлөгөөтэй удирдах
5.Хийгдэж буй ажлыг иргэд олон нийтэд сурталчлах мэдээлэх
6.Байгаль хамгаалагчдын ажлын хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албан хаагчдын ёс зүйн асуудалд анхаарал хандуулах
7.Байгаль хамгаалагчийн орон тоог гүйцэд ажиллуулах талаар холбогдох арга хэмжээ авах
Хяналт шалгалтын явцад гарсан дээрх зөрчил, дутагдлуудыг арилгах талаар холбогдох арга хэмжээ авч, санал, дүгнэлт, үүрэг чиглэлийг ажил хэрэг болгон ажиллаж биелэлтийн тайланг сумын ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанд танилцуулж ажиллах тухай үүрэг чиглэлийг сумын ИТХ-аас Засаг даргад хүргүүллээ.
ТЭШИГ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА