Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын ээлжит бус ХХl хуралдаан үргэлжилсээр байна.

2023-12-04

Улсын Их Хурлаас 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Монгол улсын 2024 оны төсвийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, өмнөх онуудын гүйцэтгэл, бодит нөхцөл байдал зэрэгт үндэслэн орон нутгийн 2024 оны төсвийн төслийг боловсруулж аймгийн төсвийн орлогыг 31,533,988.2 мянган төгрөг, улсаас аймгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг 11,815,271.9 мянган төгрөг, урьд оны төсвийн дансны үлдэгдлийг 1,889,471.2 мянган төгрөг байхаар тус тус тооцон нийт эх үүсвэрийг 45,238,731.3 мянган төгрөгөөр төлөвлөжээ. Харин Аймгийн 2024 оны төсвийн урсгал зарлагыг 45,238,731.3 мянган төгрөг байхаар тооцож төлөвлөсөн байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%