Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн хэмжээнд Монгол улсын иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтын саналын талаарх танилцуулга мэдээллийг ГХБХБГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Төгөлдөр танилцуулав.

2023-12-04

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Хорин нэгдүгээр Хуралдаанаар аймгийн хэмжээнд ирэх онд 1353 иргэнд 105.07 га газрыг үнэгүй өмчлүүлэх бөгөөд үүнээс шинээр 1346 иргэнд 102.29 га газар, одоо эзэмшиж байгаа 7 иргэнд 2.78 га газрыг үнэгүй өмчлүүлэх саналыг Засгийн газарт хүргүүлэх шийдвэр Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хорин нэгдүгээр Хуралдаанаас гарлаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%