Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 15 ДУГААР ХУРАЛДААН ӨНДӨРЛӨЛӨӨ

2023-12-04

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаан 2023.12.01 -ний өдөр төлөөлөгчдийн 86.8 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

Хуралдаанаар 15 асуудлыг хэлэлцэн баталсан бол, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ц.Амаржаргалаас “Аймгийн ИТХ-ын даргыг огцруулах асуудал”-ыг хэлэлцүүлэхээр санал оруулсан боловч тус асуудал нь ЗЗНДНТУТХ-ийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж АН-ын бүлгээс мэдэгдэл хийж, хуралдааныг орхисон юм.

1.    Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай

2.    Аймгийн хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай

3.    Аймгийн хөгжлийн 2024 оны жилийн ажлын төлөвлөгөө батлах тухай

4.    Аймгийн орон нутгийн 2024 оны төсвийн төслийн тухай

5.    2024 онд Монгол Улсын иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтыг батлах тухай

6.    2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай

7.    “Шинэ Хархорум хот байгуулах газар”-ыг улсын тусгай хамгаалалтад авах тухай

8.    Чулуут голын урсац бүрэлдэх эхийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах

тухай

9.    Орон нутгийн өмчөөс 2023 онд хувьчлах үл хөдлөх хөрөнгийн худалдах доод үнийг тогтоох тухай

10. Автомашин шилжүүлэх тухай

11. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээ, мэдээллээр хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

12. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын салбар зөвлөл байгуулж, зөвлөлийн ажиллах журмыг батлах тухай

13. Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Аймгийн ИТХ-ын “Төрийн зарим үйлчилгээний тэмдэгтийн хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2022 оны 09 дүгээр тогтоол/

14. 2024 онд цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах иргэдийн тоо батлах тухай

15. “БМНС” компаний хүсэлтийн тухай

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%