Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ИТХ-ын ээлжит XVI хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 7 асуудлыг хэлэлцэн баталлаа

2023-12-15

ИТХ-ын ээлжит XVI хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцэн 4 тогтоол шийдвэр гарсан.

Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцсэн:

1. Сумын ИТХ-ын 2023 оны үйл ажиллагааны болон хороодын тайланг танилцуулсан.

2. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийг хэлэлцэн төлөөлөгчдийн 100%-ийн саналаар хангалттай үнэлгээ өгсөн.

3. Сумын 2024 оны хөгжлийн төлөвлөгөөний төсөлтэй танилцсан.

4. 2023 оны газар зохион байгуулалтын тайлан, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

5. 2024 оны малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох талаар хэлэлцэн "Малын тоо толгойн алан татварын хэмжээг 0 төгрөг" байхаар татвараас чөлөөлөн хэлэлцэн баталлаа.

6. Орон нутгийн 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсвийн төслийг хэлэлцэн батлаж 2024 онд ОНХС-ийн хөрөнгөөр 15 ажлыг 1,008,290,200 төгрөгөөр хийхээр батлагдлаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%