Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЧӨЛӨӨТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

2024-01-12

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг Даргын Тамгын газраас хамтран зохион байгуулсан Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан чөлөөт хэлэлцүүлэгт Монгол Улсын Шинэ Үндсэн хуулийг батлалцсан ардын их хурлын депутат Д.Чулуун, Сүхбаатар аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн eрөнхий шүүгч С.Оюунтунгалаг, Аймгийн ИТХ -ын төлөөлөгч Ж.Сүхбаяр, Баруун-Урт сумын Eрөнхий боловсролын 3 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Г.Гэрэлцэцэг нар оролцож Сүхбаатар аймгийн Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаа залуучуудын төлөөлөлд Үндсэн Хууль, түүнийг баталсан үйл явцын талаарх мэдээллийг хүргэв. Мөн оролцогчдын дунд Үндсэн хуулийн зарим зүйл заалт, хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж санал солилцлоо. Хэлэлцүүлэгт ирсэн оролцогчдод үндсэн хуулийн өөрчлөлтийг талаарх мэдээллийг аймгийн ЗДТГ-ын Хууль, Эрх зүй хариуцсан мэргэжилтэн Б.Наранцэцэг өгч ажиллав.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 178
172 / 97%
6 / 3%