Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Тэшиг сумын ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаан

2023-12-19

🇲🇳Тэшиг сумын ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаан 2023.12.19-нд 80.9, 20-нд  76.2 хувийн ирцтэй хуралдаж дараах 13 асуудлыг хэлэлцлээ. 

         ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

1.Сумын ИТХ-ын үйл ажиллагааны 2023 оны тайланг танилцуулж, 2024 онд хийх ажлын төлөвлөгөөг батлах тухай

2.Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийн тайланг танилцуулах 

3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас 2023 онд гарсан тогтоол шийдвэр, тэмдэглэл, санал шүүмжлэлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг танилцуулах 

4.Сумын 2023 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн тайланг танилцуулах

5.Сумын 2023 оны төсвийн гүйцэтгэлийн хүлээгдэж буй гүйцэтгэлийн тайланг танилцуулж, 2024 оны төсвийг батлах тухай

6.Сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлтийн хүлээгдэж буй гүйцэтгэлийг танилцуулж, 2024 оны ГЗБ-ын төлөвлөгөөг батлах тухай

7.Малын шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн хүлээгдэж буй гүйцэтгэлийн тайланг танилцуулж, 2024 оны төлөвлөгөөг батлах тухай 

8.Сумын Ойн ангийн 2023 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлийн тайланг танилцуулан, 2023 оны төсөвт тодотгол хийж, 2024 оны төсвийг батлах тухай 

9.Сумын ойн сангаас хэрэглээний болон түлшний зориулалтаар 2024 онд бэлтгэх модны хуваарь батлах тухай

10.Сумын хүндэт иргэн шалгаруулах журмыг хэлэлцэн батлах тухай

11.Хог хаягдлын менежментийн төлөвлөгөө батлах тухай 

12.Зарим газрыг орон нутгийн хамгаалалтанд авах тухай

13.Спорт заалны үйлчилгээний үнэ тариф тогтоох тухай

👍Хуралдааныг Тэшиг Сумын Төрийн Мэдээлэл хаягаар шууд дамжуулав.

             ТЭШИГ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%