Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС 13 СУМЫН УДИРДЛАГАТАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ

2024-02-24

Зуд эсэргүүцэх арга хэмжээг сумдад хэрэгжүүлж буй ажлын талаар 13 сумын удирдлагатай аймгийн Онцгой комиссоос цахим хурал хийж, сумдын нөхцөл байдлыг сонсож, цаашид хэрэгжүүлэх авах арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгөв.
✅ Сумдын хувьд зуд эсэргүүцэх арга хэмжээг бүхий л түвшинд авч, тулгамдаж буй асуудлаа танилцуулав.
Аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга М.Идэрбат сумдын удирдлагад зарим үүрэг чиглэлийг өгөв.
✅Тухайлбал : Малын хорогдлын мэдээ бүх сумд бодитой авах тал дээр анхаарч ажиллах, Аюулгүйн нөөцийн өвсийг сумдад захиалгын дагуу нийлүүлэхэд 10.0 төгрөгөөс доош үнээр малчдад олгох,
Хивэг тэжээлийн дэмжлэгийг сумдад жигд хуваарилахад анхаарч ажиллаж байна.
✅ Баруун-Урт сумын нутгийн зөвлөлөөс олгосон хивгийг Баруун-Урт, Халзан, Эрдэнэцагаан, Баяндэлгэр суманд олгоно. Олон улсын байгууллага болон хандив тусламжийн дэмжлэгийг сумдад жигд хуваарилахад анхаарч ажиллахаа илэрхийлэв.
✅ Сумд өөрсдийн нөөц боломжоо бүрэн дайчилж ажиллах,
Малжуулах төсөл хэрэгжүүлжэх,
Матад чигт байгаа адуу малын им тамгыг иргэдэд таниулах ажлуудаа анхаарах
✅ Малын сэг зэм устгалын ажлуудад нөхцөл боломжоо дөйчилж ажиллах чиглэл болгов.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 178
172 / 97%
6 / 3%