Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Д.ХОСБАЯР СҮХБААТАР СҮМАНД АЖИЛЛАЛАА.

2024-03-03

Аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Сүхбаатар сумын цас зудын нөцөл байдалтай танилцаж , сумын удирдагууд болон албаны холбогдох хүмүүс, мөн малчидтай уулзаж ажиллаа. Сүхбаатар сумын хувьд зудны нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд аймаг болон сумын онцгой комисс хамтран тус сумын айл өрх бүрт 1000 гаруй шуудай хивэгийг тараан хуваарьлаж 3 багруу 2 бүлэг гарган ажиллаж байна. Мөн зарим айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж одоогоор 15 айлыг цаснаас нүүлгэн шилжүүлэг хийгээд байна. Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд сумын онцгой комиссын хүсэлтээр зам харгуй нь боогдсон малчин айлууд руу зам гаргаж байна.Сумын онцгой комисс тээврийн хүндрэлээс болж удаашраад байгаа өвс тээвэрлэлтийн асуудлаа шийдэх талаар авч арга хэмжээгээ ажлын хэсэгт танилцууллаа. Сумын хэмжээнд зудын улмаас одоогоор 194000 мал хорогдоод байна .

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%