Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа

2024-03-01

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хуралдлаа. Хуралдаанаар 2023 оны хийж гүйцэтгэсэн ажил арга хэмжээ, цаашид анхаарвал зохих асуудлын талаар хэлэлцэн 2024 оны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын бодлого, чиглэлийг тодорхойлж үйл ажиллагааны төлөвлөгөөг 11 чиглэлийн 41 ажил арга хэмжээг хийж хэрэгжүүлэхээр батлав. Мөн 2023 онд сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын үр дүнг үнэлж  дараах сумдад өргөмжлөл, мөнгөн шагналыг ГХУСАЗСЗ-ийн дарга бөгөөд аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал гардууллаа.

1-р байр Хайрхан сумын ГХУСАЗСЗ

2-р байр Чулуут сумын ГХУСАЗСЗ

3-рбайр Эрдэнэбулган сумын ГХУСАЗСЗ

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%