Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“Монголын экологийн цагдаа дэлхийн жишгээр ажиллаж нутгийн иргэдтэй түншлэх" нь төслийн тайлант хэлэлцүүлэг боллоо

2024-03-04

Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгээс “Монголын экологийн цагдаа дэлхийн жишгээр ажиллаж нутгийн иргэдтэй түншлэх нь” /2021-2024/ төслийг хэрэгжүүлж дуусаж байгаа бөгөөд Архангай аймгийн Булган сумын Хойд могойн гол тээлийн орон нутгийн тусгай хамгаалалттай газарт байгалийн нөөцийн хамтын менежментийг нутгийн иргэдийн оролцоотой хэрэгжүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байгаль орчин амьтан ургамлыг хамгаалах чиглэлээр хөгжүүлж, зорилго нэгт байгууллагуудын уялдаа холбоог дэмжих хамтын зөвлөл байгуулсан. /Аймгийн ИТХ-ын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 39 дугаар тогтоол гарч байсан./

Хамтын менежментийн зөвлөл нь 2021-2023 оны хугацаанд үр дүнтэй ажилласан бөгөөд сайн туршлагыг түгээх  хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга  бөгөөд ГХУСАЗСЗ-ийн  дарга Б.Батжаргал оролцлоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%