Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“Орон нутаг дахь эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудал, хэрхэн шийдвэрлэх арга” уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа

2024-03-07

Аймгийн ИТХ-ын ажлын албанаас Орон нутаг дахь эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудал, хэрхэн шийдвэрлэх аргасэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүд, Төрийн болон  болон ТББ-ын эмэгтэй удирдагч нар, Иргэний нийгмийн байгууллагын тэргүүн эмэгтэйчүүд урилгаар оролцлоо. Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар аймгийн эмэгтэйчүүдийн одоогийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл хүргэж, нийгмийн үйл явцад эмэгтэйчүүд хэрхэн оролцож байгаа, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж  буй асуудлууд, түүнийг хэрхэн даван туулахад төрийн зүгээс анхаарч ажиллах талаар оролцогч эмэгтэйчүүдийн саналыг сонсож холбогдох байгууллагуудад уламжлахаар боллоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%