Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН ХОРОО ХУРАЛДЛАА.

2024-03-20

Өнөөдөр Нийгмийн бодлогын хороо хуралдаж 2024 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ.
Мөн энэ үeэр Баруун-Урт суманд улс болон орон нутгийн төсвөөр хэрэгжиж байгаа Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл солилцож хорооны гишүүд санал бодлоо илэрхийлэв.Тус хорооны хувьд энэ онд Аймгийн ИТХ-аас баталсан дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, хэрэгжилт үр дүнгийн талаар холбогдох байгууллагаас мэдээлэл сонсож санал дүгнэлт гаргах, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлаар ИТХ-ын зөвлөл, хороодтой хамтарсан хэлэлцүүлэг, сонсгол зохион байгуулахаар төлөвлөгөөндөө тусгахаар шийдвэрлэлээ. Мөн зарим төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан санал дүгнэлт өгч, үр дүнг дахин сонсохоор ажиллах юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%