Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН УУЛ УУРХАЙ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХОРОО ХУРАЛДАЖ 2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

2024-03-23

Тус Хороо хуралдаж 2024 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэж үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг баталлаа. Төлөвлөгөөндөө аймгийн хэмжээний Уул уурхайн компаниудын мэдээлэлтэй танилцаж нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажил, хариуцлагын асуудал, нөхөн сэргээлтийн ажилд анхаарч ажиллаж буй байдал мөн Байгаль орчин, Уул уурхайн чиглэлээр ИТХ-аас гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж холбогдох байгууллагуудтай хамтран зарим уул уурхайн үйл ажиллагаатай танилцаж, хяналт тавих, санал дүгнэлт гаргаж ажиллах зэрэг ажлууд төлөвлөсөн байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%