Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ИТХ-ын дэргэдэх Нийгмийн бодлогын хорооны гишүүд албан газруудад ажиллаа.

2024-04-22

ИТХ-ын дэргэдэх Ниймгийн бодлогын Хорооны дарга, гишүүд Баруун-Урт сумын “Энхлэн-Ачтан” ӨЭМТ, 3 дугаар бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаа өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж удирдлагын санал хүсэлтийг сонсож ажиллалаа.
Тус өрхийн эмнэлгээр Баруун-Урт сумын 3,4,6,8,9 дүгээр багуудын нийт 11600 гаруй хүн ам үйлчлүүлдэг бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ байрны тухайд хүчин чадлаа бүрэн дайчлан ажиллаж, өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан тохижилт үйлчилгээгээ хийж ажилласан байна. Хүний нөөцийн асуудал дутмаг тул боловсон хүчнээ богино хугацааны сургалтад хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.
Баруун-Урт сумын 3 дугаар бүрэн дунд сургуулийн хувьд Шинээр ашиглалтад орж байгаа сургуулийн байраа хүлээн авч цэвэрлэгээ үйлчилгээ, тохижилтын ажлууд хийгдэж байна. Одоогоор өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан дотор цэвэрлэгээ, тохижилтийн ажлууд хийж байгаа бөгөөд Баруун-Урт сумын 7 эмэгтэйг ажлын байраар ханган ажиллаж байна. Тус сургуулийн тухайд Боловсролын яамнаас шинээр баригдсан сургуулиудад олгодог тавилга эд хогшил, техник технологийн дэмжлэгийг авах, боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулдаг гүйцэтгэлийн үнэлгээ зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас даруйхан шинэ байрандаа орох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн энэ үеэр хорооны гишүүд аймгийн төвийн зарим Хүүхдийн тоглоомын талбайн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.“Сүхбаатар-Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын танилцуулснаар одоогоор нийт 23 хүүхдийн тоглоомын талбайн 13 нь засварлах шаардлагатай байгаа юм байна. Дээрх байгууллагуудын санал хүсэлт, нөхцөл байдлыг холбогдох газруудад уламжлахаар боллоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%