Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ XXlll ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2024-04-29

Энэ удаагийн ээлжит хуралдаанаар аймгийн 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хөрөнгө худалдах, актлаж данснаас хасах зөвшөөрөл олгох тухай, Дуудлагын худалдааны талаар авах зарим арга хэмжээний тухай, “Цахим Сүхбаатар” дэд хөтөлбөр батлах тухай, Хамгаалалтын бүс тогтоох, Халзан, Мөнххаан сумын ерөнхий төлөвлөгөө батлах тухай, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай гэсэн 7 асуудлыг хэлэлцэн батлахаас 5 асуудлыг хэлэлцэж уг асуудлууд хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар дэмжигдлээ. Үндсэн хөрөнгө худалдах, актлаж данснаас хасах зөвшөөрөл олгох тухай асуудлыг Төлөөлөгчдийн саналаар ИТХ-ын дэргэдэх Төсөв, санхүү эдийн засгийн хорооны хурлаар оруулж дараагийн хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн бол Халзан, Мөнххаан сумын ерөнхий төлөвлөгөө батлах асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэн хойшлууллаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%