Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулагдлаа

2024-05-13

 Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн хүрээнд "Захиргааны хэргийн дагнасан шүүхийн төлөвшил орон нутагт" сэдэвт хурлыг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачилан Монгол Улсын дээд шүүх, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэг оролцоотойгоор хамтран 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан бөгөөд Архангай аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа нээж үг хэллээ.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь орон нутагт тэр дундаа Архангай аймагт болж буйгаараа шинэлэг, шинжлэх ухаан, практикийн олон чухал асуудлыг хөндөн хэлэлцсэнээрээ онцлог юм.

Урилгаар аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Батжаргал Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх таслан зогсоох, илрүүлэх шалгах, шийдвэрлэх, хяналт тавих бүхий л чиг үүргийг хэрэгжүүлдэг хуулийн байгууллагууд хамтын ажиллагаа уялдаа холбоогоо сайжруулахаар энэхүү сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж буйд талархал илэрхийллээ. ГХУСАЗСЗ-ийг удирдан ажиллаж байгаа миний зүгээс ард иргэдийн бухимдлыг төрүүлсэн малын хулгай болон бусад гэмт  хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар томоохон ажлуудыг санаачилан бодлогын түвшинд хамтран ажиллахад үргэлж нээлттэй байхаа илэрхийллээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%