Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт иж бүрэн тоноглолтой түргэний тэрэг Архангайнхан клубээс хандивлалаа

2024-03-14

 Архангай аймгийн “Архангайнхан клуб”-ээс санаачилан БНСУ-ын Кёнги мужийн “Go and Do” халамжийн байгууллагад хүсэлт тавьсны дагуу аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн зориулалттай иж бүрэн тоноглолтой автомашиныг 2024.03.14-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал,  Архангайнхан клубын үүсгэн байгуулагч Б.Мэндсайхан нар гардуулан өглөө. Тус клуб нь 2023 онд Цэнхэр суманд түргэний тэрэг өгч байсан бөгөөд цаашид бүх сумдыг түргэний автомашинтай болгохыг зорьж байгаа билээ. Архангайнхан клуб болон Баярсайханы Мэндсайханд нийт иргэдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлье

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%