Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ИТХ-ын "ХАА, Байгаль орчин, уул уурхай хариуцсан" хороо 2 уул уурхайн үйл ажиллагаатай танилцаж хяналт шалгалтыг хийлээ.

2024-09-10

"ХАА, байгаль орчин, уул уурхай хариуцсан" хорооны жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Бүрэнцогт баг дээр ашиглалтын үйл ажиллагаа явуулах А зөвшөөрөлтэй "Нутгийн Анар" уул уурхайн ХХК  үйл ажиллагаатай танилцаж хяналт шалгалтын ажлыг хийлээ. Тус компани нь ковид цар дахалаас хойш үйл ажиллагаа нь зогсонг байдалтай байж байгаад энэ оны 08-р сараас хойш уурхайн үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажил хийгдэж эхлээд байна. Одоогоор олборлолтын үйл ажиллагаа явагдаагүй байна. Орон нутгаас 7 иргэнийг ажлын байраар ханган ажиллаж байна. 

Баянтэрэм багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хунт-Өгөөж" уул уурхайн ХХК үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хийж уурхайн удирдлагуудтай уулзаж ажиллаа. Тус компаний үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Уурхайн гүнээс гарч байгаа усны асуудлыг хөв цөөрөм байгуулан шийдвэрлэхээр сумын ИТХ-д газрын асуудлыг оруулахаар санал ирүүлсэн. Уурхайн зүгээс тус багийн "Хөндлөн"-ийн булгийн эхийг энэ намар хашиж дуусгахаар харилцан тохиролцсон байна.    

 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%