Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ХОРООНЫ ГИШҮҮД ЧИГ ҮҮРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2024-11-08

Аймгийн ИТХ-ын даргын “Хурлын хороодын ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн дагуу Хууль эрх зүй хяналт, шалгалт, өргөдөл гомдлын хорооны гишүүд аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, “Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил, арга хэмжээг зохион байгуулах мөн холбогдох хууль, журмын хэрэгжилт, явц, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо. Хорооны даргаар Г.Галсандорж, гишүүдэд Н.Шинэчулуун, Э.Батхуяг, Г.Баттулга, З.Мөнхбат, З.Жаргалсайхан, Б.Батцэцэг, Ц.Мөнх-Эрдэнэ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%