Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

2024-11-20

Аймгийн ИТХ-ын зөвлөл 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цагт аймгийн ИТХ-ын иргэний танхимд хуралдаж дараах 2 асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
1. Аймгийн ИТХ-ын зөвлөлийн хуралдааны дэг батлах тухай
2. Аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдааны тов тогтоох тухай
Дээрх асуудлуудыг хэлэлцэн Зөвлөлийн хуралдааны дэгийг баталж, аймгийн ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 04-ний 10.00 цагт хуралдуулахаар тогтлоо.
Зөвлөлийн хуралдаанд 5 төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон бөгөөд, зөвлөлийн гишүүн В.Мөнхбат цахимаар холбогдож оролцсоноор 100% ийн ирцтэй хуралдлаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%