Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах санал авах Асгат сумын уулзалт, хэлэлцүүлэгт иргэд идэвхтэй оролцлоо.

2024-12-22

✅. Иргэдийн хувьд: Малжуулах хөтөлбөрийг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөө хэрхэн тусгаж байгаа талаар
Сумын төвийн нэгдсэн хогийн цэгийг цэгцлэхэд аймаг орон нутгаас дэмжлэг үзүүлэх,
Сумын ахмадын ордны халаалтын асуудлыг шийдвэрлэх,
Аймаг орон нутгаас Асгат суманд ямар хөрөнгө оруулалт хийгдэх талаар,
Түүхэн ой нь тохиож буй сумдад аймгийн удирдлага хэрхэн анхаарал хандуулж байгаа талаар,
Уул уурхайн нүүрсний тээвэр хийж буй компаниудын хяналтыг сайжруулж батлагдсан маршрутаар тээвэр хийлгэх,
Уул уурхайн компани сум орон нутаг хамтын ажиллагааг тодорхой үр дүнд хүргэж, нутгийн иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг хийх,
Орон нутагт ажиллаж буй залуучуудыг чадавхжуулах, нутагтаа амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх зэрэг саналыг хэлж байв.
✅. Сумын удирдлага шинээр 4 га газрыг төлөвлөж хогийн нэгдсэн цэгийг түүхэн 100 жилийн ойгоос өмнө цэгцэлнэ.
Сүхбаатар сум, Асгат сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Цагаан залаатын уурхайтай гэрээ байгуулахад шинээр нэмэлт саналууд оруулна.
✅. Ажлын хэсгийн ахлагч, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д. Хосбаяр : Сумын түүхэн ой бол хөрөнгө оруулалт татах боломж.
✅. Сум орон нутгийнхаа уугуул суугуул иргэд бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагч татах, суманд бүтээн байгуулалт өрнүүлэх түүхэн ойгоо тэмдэглэх боломжтой гэдгийг онцлов.
✅. Ажлын хэсгийн ахлагч Нутгийн удирдлагын ордон барих, сумын төвийн эмнэлгийн их засвар, сумын Засаг даргын Тамгын газрын авто машин зэргийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаар болов.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%