Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д. Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтод ажиллаж байна.

2024-12-23

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М. Отгонбаатар, Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Г. Ганзориг, Эрдэнэцагаан сумын ИТХ-ын дарга Н. Ариунтунгалаг, Засаг дарга Ч. Алдарбат, ГХБХБГ-ын дарга Э.Төгөлдөр, ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн Г. Энхжин, БОАЖГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Нямхүү, Цагдаагийн газрын дарга Б.Баатархүү, Хилийн цэрэг Бичигт дэхь Гааль, Тагнуул, Хилийн боомтын захиргааны төлөөлөгч нар багтаж байна.
Бичигтийн боомтод үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн төлөөлөл, иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж тулгамдаж буй асуудлыг нь сонсож байна.
Бичигтийн боомтод үүсээд байгаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%