Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН АВАРГА МАЛЧНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ.

2025-02-21

Асгат сумаас шалгарсан аймгийн Аварга малчин өрхийн шагналыг Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Чулуунбат тэргүүтэй ажлын хэсэг, аймаг, сумын удирдлагуудын хамт малчны хотонд нь гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.Сүхбаатар аймгийн аварга малчнаар Асгат сумын Өлзийт багийн малчин Батхүрэлийн Баярцог тодорлоо. Тус гэр бүл нийгмийн идэвх сайтай суманд зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаа болон урлаг соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцдог залуу гэр бүл гэж сумын удирдлага тодотгосон юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 178
172 / 97%
6 / 3%