Сар шинийн баярын босгон дээр аймгийн хэмжээнд 90-ээс дээш насны ахмадуудад аймгийн засаг даргаас хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга А.Чулуунбат Асгат сумын өндөр настан Ж.Дарьзав гуайд аймгийн Засаг даргын гарын бэлгийг гардууллаа. Ж.Дарьзав гуай нь өдгөө 91 настай бөгөөд нүдний хараа сонсгол муудсанаас өөр зовиургүй, залуугаасаа эхлэн одоог хүртэл цагаан идээгээ тасралтгүй хэрэглэж иржээ. Одоо ч ааруул махнаас өөрийг хэрэглэдэггүй хэмээн хуучлав.