Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АВАРГА МАЛЧИД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА.

2025-02-22

Дарьганга сумын малчин Лхамсүрэнгийн Нанзаддорж нь эрдэнэт мал сүргийнхээ үр шимийг хүртэж, хөдөлмөрөө үнэлүүлж Сүхбаатар аймгийн Аварга малчин өрх хэмээх хүндтэй шагналын эзэн боллоо. Шагналыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Чулуунбат, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Сугаржав, С.Базаргордоо нар малчны хотонд нь гардуулж хүндэтгэл үзүүлэв. Өрхийн тэргүүн Л.Нанзаддорж нь нутаг усандаа хүндлэгдсэн нэгэн бөгөөд хөгжим тоглох, дуу дуулах сонирхолтой авьяаслаг малчин болохыг нутгийн олон шагшин магтаж байв. Л.Нанзандорж нь Улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Малчид дуулж байна” тэмцээнд удаа дараа амжилттай оролцож байжээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 178
172 / 97%
6 / 3%