Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

УЛСЫН АВАРГА МАЛЧИН СҮХЭЭГИЙН ЧУЛУУНЦЭРЭН ШАГНАЛАА ГАРДАЖ АВЛАА.

2025-02-24

Өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаярын хамт Монгол улсын аварга малчнаар шалгарсан Мөнххаан сумын Бүрэнцогт багийн малчин Сүхээгийн Чулуунцэрэн, түүний хань М.Энхзул нарт шагналыг нь гардуулан өглөө. Ингэснээр тэртээ 1989 онд БНМАУ-ын аварга малчин болж байсан Сүхээ малчны хүүхдүүд болох Алтансүх, Чулуунцэрэн нарын ах дүү хоёулаа аварга сайн малчны удам гэдгээ баталж 2021, 2025 онуудад улсын аварга малчныг хүртэж, эдний хот айлд баярт үйл явдал болж байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 178
172 / 97%
6 / 3%