Тэмцээний шалгаруулалтыг дараах үзүүлэлтээр дүгнэлээ.
ЕБС дахь Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн үйл ажиллагааг зохицуулсан дүрэм, журамтай эсэх;
Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлдэг эсэх;
Үйл ажиллагааны тогтвортой байдал;
Сургуулийн захиргаанаас Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажилладаг эсэх;
Сургуулийн захиргаа, сурагч, эцэг эхийн хамтын ажиллагаа;
Өсвөрийн сэргийлэгч бүлгэмээс үйл ажиллагааныхаа хүрээнд жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний батлагдсан төлөвлөгөө, түүний биелэлт, үр дүн зэргийн нэгдсэн дүнг харгалзан үзэж аваргуудыг тодруулсан юм.
Нэгдүгээр байрт: Баруун-Урт сумын 3-р сургуулийн Соёмбо баг
Хоёрдугаар байрт: Баруун-Урт сумын 1-р сургуулийн Peace squat баг
Гутгаар байрт: Түмэгцогт сумын ЕБС-ийн Сэргийлэгч баг тус тус шалгарсан юм.
Нэг, хоёрдугаар байрт шалгарсан багууд ирэх 5 сард Дорнод аймагт болох Зүүн бүсийн тэмцээнд оролцох эрхээ авлаа.