Зүүн гурван аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Өсвөрийн сэргийлэгч-2025 бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорнот аймагт амжилттай зохион байгууллаа.
Тэмцээн “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан, сурагч, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлж, хамтын ажиллагааг сайжруулах замаар сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, Өсвөрийн сэргийлэгч бүлгэмүүдийн үйл ажиллагааг сурталчлах, туршлага солилцуулах, тэдгээрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор зохион байгуулагдлаа.
Тэмцээний I байрт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн Соёмбо баг;
II байрт Дорнод аймгийн Хан-Уул сургуулийн Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн баг;
III байрт Хэнтий аймгийн Ерөнхий боловсролын Тэмүжин сургуулийн Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн Цэгц баг тус тус шалгарлаа.
Тэмцээний үеэр Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Д.Хосбаяр тэмцээнд оролцогчдод баяр хүргэж амжилт хүссэн юм.
Бүсийн тэмцээнийг дэмжин ажилласан Аймгийн ИТХ, аймгийн ГХУСАЗСЗ, Засаг даргын тамгын газар, Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хамт олонд талархал илэрхийлье. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл.