Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ААС НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР, ЭРДЭС БАЯЛАГИЙН МЕНЕЖМЕНТЭД ШУДРАГА БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ ТӨСӨЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

2025-05-06

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Эрдэс баялагийн менежментэд шудрага байдлыг бэхжүүлэх нь төслөөс төрийн байгууллагуудад зориулсан ИНТЕГРА, хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замуудыг дэмжих нь ТББ-уудад болон иргэдэд зориулсан ОРОЛЦОО тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд тэтгэлэг хүсэгчдэд мэдээлэл өгөх сургалт явагдаж байна.
✍️Төслийн танилцуулга сургалтыг Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны газрын дарга Г.Оюунтуяа, НҮБХХ-ийн зохицуулагч Р.Ариунбилэг, НҮБХХ-ийн зөвлөх, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн ТББ-ын тэргүүн О.Туяа, НҮБХХ-ийн техникийн зөвлөх Ц.Мандхайхатан нар танилцууллаа.
✍️Төслүүдийн санхүүжилт нь 30.0-35.0 сая төгрөг бөгөөд төслийн саналыг 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг дуустал registry.mn@undp.org хаягаар Интегра тэтгэлэгт уралдаанд гэж хаяглан явуулна.
✍️Бүрдүүлэх материал:
1.Монгол хэл дээрх төслийн санал. Төслийн саналын маягтыг дараах холбоосоор татаж авна уу. Тэтгэлэгт Төслийн Өргөдлийн Маягт - LVG Application Template
2.Байгууллагын гэрчилгээний хуулбар
•Төсөл 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор бүрэн хэрэгжиж, тайлагнаж дуусна.
✍️Оролцоо тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад дараах чиглэлийн төслийн саналыг хүлээж авна.
✍️Үүнд:
1.Хууль тогтоомжид тодорхой туссан иргэдийн оролцооны зарчим, арга замуудыг хэрэгжүүлэх, “оролцооны хурдасгуур” болохуйц арга хэрэгсэл, механизм, аргазүйг туршин нэвтрүүлэх;
✍️2.Иргэний орон зайг бэхжүүлэхтэй холбоотой эрх зүйн шинэчлэлийг хүний эрхийн олон улсын жишигтэй уялдуулах, энэхүү үйл явцад оролцооны тодорхой аргачлалыг нэвтрүүлэх;
✍️3.Хөгжлийн тодорхой салбарт бодлогын шийдэл боловсруулах, хэрэгжүүлэх, хянах үйл явцад иргэдийн оролцоог хангах шинэлэг сайн жишгийг нэвтрүүлэх;
✍️4.Зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих оролцоонд суурилсан арга зам туршин нэвтрүүлэх;
✍️5.ХАА-н татаасын үр өгөөжийг нэмэгдүүлэх оролцоонд суурилсан арга зам туршин нэвтрүүлэх;
6.Ноолуурын өртгийн сүлжээ, экосистемд оролцоог хангах;
✍️7.Уул уурхайн үйл ажиллагаанд нийгмийн болон байгаль орчны стандартыг мөрдүүлэхэд хамтын оролцоонд суурилсан иргэдийн хяналтыг бэхжүүлэх;
✍️8.Нээлттэй засгийн түншлэлийн засаглал, оролцоо, ил тод байдлыг бэхжүүлэх чиглэлд Засгийн газрын үүрэг амлалт, үр дүнг дэмжих;
✍️Төрийн байгууллагуудад зориулсан Интегра тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад тараах чиглэлийн төслийн саналыг хүлээж авна.
✍️1.Уул уурхай бүхий аймаг, сумдын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын уул уурхайтай холбоотой тодорхой асуудлыг ил тод, хуулийн дагуу, талуудын оролцоонд суурилсан аргаар хэлэлцэж шийдвэр гаргах жишиг үйл ажиллагаа;
✍️2.Нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн менежментийн эрхзүйн орчныг бий болгох чиглэлээр сайн туршлага судлах, нэвтрүүлэх үйл ажиллагаа;
✍️3.Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалт, шийдвэр гаргах үйл явцыг ил тод болгоход чиглэсэн үйл ажиллагаа ;
✍️4.Ашигт малтмал, газрын тосны газрын Бүсийн төлөөлөгчийн газруудыг үйл ажиллагааны шударга ил тод байдал болон хяналт хийх чадавхыг бэхжүүлэх жишиг үйл ажиллагаа;
✍️5.Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дотоод хяналтыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа;
✍️6.Хайгуул, уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг хүргүүлэх, ирүүлэх, хүлээн авах зааврыг энгийн ойлгомжтой, хүртээмжтэй болгох үйл ажиллагаа;
✍️7.Уул уурхайтай холбоотой төрийн албан хаагчдын ашиг сонирхлын зөрчил, ёсзүйн нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх, сайжруулах шийдэл турших үйл ажиллагаа;
✍️8.Төрийн өмчит компанийн худалдан авалт, хүний нөөцийн сонгон шалгаруулалтад шударга байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн шинэлэг арга механизм туршин хэрэгжүүлэх жишиг үйл ажиллагаа;
✍️9.НҮБХХ-өөс Уул уурхайн яамтай хамтран боловсруулсан Монгол Улсын уул уурхайн салбарын авилгын эрсдлийн үнэлгээнд дурьдсан авилгын тодорхой эрсдлүүдийг бууруулахад чиглэсэн шинэлэг арга хэрэгсэл, механизм туршин нэвтрүүлэх үйл ажиллагаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 180
174 / 97%
6 / 3%