Аймгийн ИТХ-ын ГХУСАЗСЗ-н нарийн бичгийн дарга Д.Сэргэлэнбаяраар ахлуулсан ажлын хэсэг сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалж хийн ажиллаж байна.
Уг ажлын зорилго Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй сүм, хийдийн үйл ажиллагаанд Монгол улсын Үндсэн хууль, Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдаж байгаа эсэхэд хяналт тавихад оршиж байгаа юм.
Хяналт шалгалтын ажил 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 13-ны хооронд зохион байгуулагдана.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:
-Аймгийн ИТХ-ын ажлын албаны ахлах мэргэжилтэн О.Батнасан ;
- Цагдаагийн газрын экологийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Гантулга;
-Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хяналтын улсын байцаагч Э.Мөнхнаран;
-Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч Д.Энхнаран;
-Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч А.Тулга;
-Татварын газрын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч П.Билэгсайхан;
-Боловсролын газрын боловсролын хяналтын улсын байцаагч
А.Ууганцэцэг;
-Сүхбаатар АЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Цолмон нарын холбогдох хүмүүс ажиллаж байна.
Ажлын хэсэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ард түмний уламжлал, зан заншилд харшлах болон хохирол учруулж болох үйл ажиллагаа явуулж байгаа эсэх;
Сүм, хийд болон шашны сургуульд суралцаж буй хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, эрүүл ахуйн орчны аюулгүй байдал хангагдсан эсэх;
Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлд заагдсан байршилд үйл ажиллагаа эрхэлж байгаа эсэх;
Сүм, хийдийн санхүүгийн эх үүсвэр хууль тогтоомжийн дагуу бүрдэж байгаа эсэх;
Сүм, хийдэд шавилан сууж буй хүүхдийн аюулгүй байдал, хүүхэд хамгааллын бодлоготой эсэх;
Галын аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах;
Сүм хийдийн харуул, хамгаалалтын байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээ зэргийг хянан шалгаж арга зүйн зөвлөгөө өгөх юм.