Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах-Нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

2025-05-21

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээ болж байна.
Өдөрлөг 16:00–20:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болох тул иргэд хөдөлмөрчид та бүхнийг өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.
Тус өдөрлөгийн зорилго нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг иргэд, олон нийтэд сурталчлах, тэдэнд чиглэсэн зөвлөгөө мэдээлэл өгөх, хамтын ажиллагааг сайжруулах, ил тод байдлыг хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд оршиж байна.
Арга хэмжээний хүрээнд дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.
Үүнд: Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны танилцуулга, зөвлөгөө мэдээлэл;
Хууль сахиулах, онцгой байдал, шүүх, прокурор зэрэг байгууллагын урьдчилан сэргийлэх ажлын үзэсгэлэн, сурталчилгаа;
Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авах;
Эрүүл мэнд, сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж;
Тээврийн хэрэгслийн жолоочийн эрхтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө;
ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад зориулсан уригч байгууллагуудын мэргэжил сонголт, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох арга хэмжээ;
“Open mic” уралдаан, урлагийн үзүүлбэр, чөлөөт тэмцээн зэрэг олон нийтэд нээлттэй соёлын арга хэмжээ;
Иргэдэд галт зэвсэг эзэмших эрх олгох сургалт, бүртгэл;
Арга хэмжээг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг удирдан зохион байгуулж байгаа юм.
Иргэд олон нийтийг идэвхтэй оролцож, төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг ашиглахыг уриалж байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 180
174 / 97%
6 / 3%