Аймгийн төвийн авто замын эвдрэл эрс нэмэгдэж, замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц байгаа тул замын засвар арчлалтын зардлыг 300,000.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж эвдэрсэн авто замуудад засвар, нөхөөсний ажлыг хийж гүйцэтгэх шаардлага гарч төсөвт зохицуулалт хийх асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцлээ.
2025 оны ОНХС-ийн шинээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын 4 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны хэмнэлтээс гарсан 124,985.1 мянган төгрөг, газар чөлөөлөлтийн 1,000,000.0 мянган төгрөгийн төлөвлөгдсөн төсвөөс 175,014.9 мянган төгрөг бууруулан замын сангийн зам засвар арчлалтын зардлыг нэмэгдүүлэх асуудлыг хуралд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжив.