Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

2025-06-10

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтсээс бүрдсэн ажлын хэсэг нь Асгат, Дарьганга, Наран, Онгон, Баяндэлгэр, Халзан сумдад ажиллаж байна.
Энэхүү ажлын зорилго нь:
Сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, гишүүдийг мэдээллээр хангах,
Сумдын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг хянаж, зөвлөмж өгөх,
Суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, шашны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, хууль зүйн хэрэгжилтийг шалгах зэрэг багтжээ.
Ажлын хэсэг дараах хуваарийн дагуу ажиллаж байна:
Асгат, Дарьганга сум – 2025.06.09
Наран, Онгон сум – 2025.06.10
Баяндэлгэр, Халзан сум – 2025.06.11
Сум бүрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн төлөвлөгөө, гишүүдийн оролцооны байдалд үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна, сумын 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд төлөвлөгдөж буй урьдчилан сэргийлэх ажлуудын уялдаа, хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа нь энэ юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%