Монгол Улс дахь Бүгд Найрамдах Исланд улсын Өргөмжит Консул М.Болд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын дэргэдэх тусгай элчийн зөвлөх Asmundur Einar Dadason, Зөвлөх Teitur Erlingsson, НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн Д.Ариунтунгалаг, НҮБ-ийн Хүүхдийн сангийн хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Д.Амраа нар Сүхбаатар аймагт ажиллаж байна.
Тэдэнд аймгийн удирдлагууд орон нутагт хийгдсэн болон хийгдэж буй ажлуудаа танилцуулж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Тэд Баруун-Урт сумын 2 дугаар сургууль дээр хийгдсэн ариун цэврийн байгууламж, Баруун-Урт сумын нэгдсэн дотуур байр, эрүүл мэндийн төв, хохирогчийг хамгаалах байр, сүүний үйлдвэр зэрэг газраар зочилж үйл ажиллагаатай танилцлаа.



