Зүүн бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн анх 2010 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд манай аймагт 3 дахь удаагаа болж байгаа нь энэ юм. Харин ирэх жил буюу 2026 онд Дорнод аймагт зохион байгуулагдана.
Уг оюун ухааны их спортоор Багануур дүүрэг, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн 16 байгууллагын 276 тамирчин 2 өдөр өрсөлдөнө.
Тэмцээний нээлтэнд Аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр оролцож оюунлаг тамирчдад амжилт хүслээ.
Түүнчлэн БТСГ-ын дарга Ж.Идэрмөнх, Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Эрдэнэ-Очир, Сүхбаатар аймгийн шатрын холбооны тэргүүн М.Отгонбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Энхбаатар, АШХ зөвлөх Г.Алтансүх, МУГБ, шатрын спортын мастер Д.Сэнгэдорж нар нээлтэнд оролцсон.
Сүхбаатар аймгаас Монгол улсын шигшээ тэмцээнд шалгарсан Дэлхийн аваргын мөнгөн медальт А.Эрхэмбаяр, Дэлхийн аваргын мөнгө, Азийн аваргын алтан медальт Ц.Анударь, МУ-н шилдэг дасгалжуулагч СДМ Б.Очирсүх, Дэлхийн аваргын шагналт байрт СМ Э.Энх-Од, Ази тивийн 3 удаагийн хүрэл медальт А.Оюун-Эрдэнэ, Б.Дөлгөөн, Э.Гэгээнээ, Т.Хэрлэн, Улсын аваргын алт, хүрэл медальт, хүүхдийн спортын наадмын мөнгөн медальт Г.Азбилэг нарын тамирчид оролцож байгаагаараа онцлогтой.






