Нийт төсвийн орлого: 27.5 тэрбум төгрөг
Татварын орлого 20.1 тэрбум төгрөг
Татварын бус орлого 7.4 тэрбум төгрөг байна.
Үүнээс аж ахуйн нэгжийн орлогын албан татвар хамгийн өндөр буюу 13.9 тэрбум төгрөгийг бүрдүүлжээ.
Зарлагын нийт хэмжээ: 62.0 тэрбум төгрөг
Урсгал зардалд 39.1 тэрбум
Хөрөнгө оруулалт, замын сан, хөгжлийн санд 22.3 тэрбум төгрөгийг хуваарилсан.
Их засварын ажилд 5.0 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн санд 12.8 тэрбумыг тусгасан.
Хөрөнгө оруулалтын онцлох зардлууд:
Сумдад олгох санхүүгийн дэмжлэг – 8.3 тэрбум
Хөгжлийн санд – 6.7 тэрбум
Замын сангаар дамжуулан хийгдэх төсөл – 1.1 тэрбум төгрөг байна.
Нийгмийн хамгаалал, хөдөөгийн хөгжилд чиглэсэн бодит санхүүжилт:
Халамжийн сан, ахмадын дэмжлэг, ус хангамж, мал эмнэлэг, жижиг дунд үйлдвэрлэлийн зээл зэрэг олон чиглэлд төсөв суулгажээ.
Төсвийн тодотголын хүрээнд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, гамшгийн эрсдэлийн сан, байгаль хамгаалах сан, хөрөнгө оруулалтын томоохон төсөл, сумдад олгох дэмжлэг зэргийг тусгайлсан хавсралтуудаар баталж, хэрэгжилтийг хангахаар боллоо.


