Энэ нь Сүхбаатар аймагт орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, инженерийн дэд бүтцэд холбох цогц зорилтот бодлого бүхий 3000 айлын орон сууцны хөтөлбөр юм.
Хөтөлбөрийн зорилго:
Төрийн албан хаагчид болон зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны хэрэгцээг хангах, аймгийн хэмжээнд эрүүл, аюулгүй орчин бүхий амины болон нийтийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэхэд оршино.
Үндсэн зорилтууд:
3000 айлын амины болон нийтийн орон сууц барих
Түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх
Дулааны хэмнэлттэй, ногоон шийдэлтэй хорооллуудыг хөгжүүлэх
Дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих
Хэрэгжих хугацаа:
2025–2028 он
Санхүүжилтийн эх үүсвэр:
Улс, орон нутгийн төсөв, олон улсын төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, банкны зээл зэрэг хосолсон эх үүсвэрээр хэрэгжүүлнэ.
Энэхүү хөтөлбөр нь аймгийн хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөлттэй уялдсан, бодлого зохицуулалттай томоохон төсөл юм.




