Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

БАРУУН-УРТ ХОТЫН ХОТ, ТОСГОН, БУСАД СУУРИН ГАЗРЫН ЭДЭЛБЭР ГАЗРЫН ХИЛ ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ АСУУДАЛ ХУРАЛД ОРОЛЦСОН 23 ТӨЛӨӨЛӨГЧИЙН 63 ХУВИЙН САНАЛААР ДЭМЖИГДЛЭЭ

2025-07-29

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаар тогтоолоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумыг “орон нутгийн зэрэглэлтэй хот” болгон баталсны дагуу тухайн хотын эдэлбэр газрын хэмжээ, хил заагийг тодорхойлох ажил явагдаж байгаа.
Энэхүү ажлын хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 1/1940 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаанаар орон нутгийн зэрэглэлтэй хотын эдэлбэр газрын хил заагийн саналыг хэлэлцэн 63 хувийн саналаар баталж, уг саналыг Засгийн газрын холбогдох байгууллагад уламжлахаар боллоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%