Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаанаар 2018 болон 2021 онд батлагдсан тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцэн Төлөөлөгчдийн 81 хувийн саналаар дэмжлээ

2025-07-29

Тодруулбал: Төрийн аудитын газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №212 албан шаардлага, мөн Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудын хүрээнд:
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 76 дугаар тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргалаа.
Уг шийдвэрийг гаргахад дараах хуулийн заалтууд болон аудитын шаардлага үндэслэл болсон юм.
Үүнд:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 12.1.4
Төсвийн тухай хуулийн 6.4.2, 16.5.5
Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 2-р сарын 25-ны №07 албан шаардлага
Хуулийн хүрээнд:
Төсвийн зарцуулалт нь төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх
Төсвийг зориулалтын дагуу зарцуулах
Төрийн байгууллага нь улс төрийн намд шууд болон шууд бусаар хандив, санхүүжилт олгохыг хориглосон зэрэг заалтуудыг баримталжээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%