Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Монгол Улсын Ерөнхий сайд асан, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн агуу тэмцэгч, ардчиллын төлөөх идэвхтэн Ц.Жигжиджавын хөшөөнд цэцэг өргөв

2025-09-10

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд аймаг, сумын ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, Баруун-Уртын ЕБС-ийн сурагчид, иргэд хөдөлмөрчид болон хэлмэгдэгчдийн төрөл төрөгсөд, Эрдэнэмандал хийдийн лам хуваргууд оролцсон юм.
Ерөнхий сайд Ц.Жигжиджав XX зууны эхэн үеийн Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн нэг бөгөөд эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө зүтгэж яваад хилс хэрэгт хэлмэгдсэн эмгэнэлт хувь тавилантай хүн юм.
Түүний хөшөөнд цэцэг өргөсөн өнөөдрийн үйл явдал бол зөвхөн нэг хүнийг биш, харин хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртсөн мянга мянган хүний дурсгалыг хүндэтгэж буй илэрхийлэл билээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%