ЭМГ-ын дарга М.Дэлхийцэцэг танилцуулгадаа:
Тэргүүлэх өвчлөл, нас баралтын түвшин, хүний нөөцийн хүрэлцээ, барилга байгууламж, автомашины хангалтын талаар мэдээлэл өгч доорх асуудлуудын талаар хороогоороо хэлэлцэн аймгийн ИТХ-д санал оруулж, дэмжин ажиллахыг хүсэв.
1. Аймагтаа зүрхний шигдээсийг оношлох, эмчлэх боломж бүрдүүлэх зорилгоор ангиографийн аппараттай болох шаардлагатайг онцоллоо. Энэ нь амь насыг аврах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг шинэ шатанд гаргах чухал алхам болох юм.
2. Сум орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламжийг ойртуулахын тулд явуулын амбулаторийн үзлэг тогтмол хийх шаардлагатай бөгөөд үүнд аймаг сумын удирдлагууд бүх талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах шаардлагатайг
3. Хүүхдийн хоол тэжээлийн асуудал:
6 сараас 5 нас хүртэлх хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах, ялангуяа зорилтот бүлгийн хүүхдүүдэд сүү, цагаан идээ зэрэг бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглүүлэх, энэ ажлыг орон нутгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх боломжтойг
4. Аюултай хог хаягдлын асуудал:
Эрүүл мэндийн салбарт үүсч буй аюултай хог хаягдлыг стандартын дагуу устгах, боловсруулах зорилгоор автоклавын барилгыг барих асуудлыг шийдвэрлэж өгөхийг
5. Шинэ барилгын хэрэгцээ:
Энэрэлт-Ачтан” ӨЭМТ-ийн шинэ барилгыг барих асуудал яаралтай шийдэгдэж байж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, нөхцөл сайжрахыг онцлон хэлж байлаа.
Эдгээр асуудлын хүрээнд аймаг сумын удирдлагуудаас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг уриалж, орон нутгийн эрүүл мэндийн салбарын цаашдын хөгжилд онцгой анхаарах хэрэгтэй байна хэмээсэн юм.



