Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл 2025.10.27-оос 29-ний өдрүүдэд Уулбаян, Түвшинширээ, Мөнххаан суманд ажиллалаа.
Ажлын хүрээнд сумдын ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаатай танилцаж, хэрэгжүүлж буй арга хэмжээ, төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцан мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.
Мөн тус хугацаанд иргэдэд зориулан цахим залилан, малын хулгай, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, мэдээлэл хийсэн бөгөөд нийт 325 иргэн (давхардсан тоогоор) хамрагдлаа.
Сургалтын явцад иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт олгох, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх зөвлөмж, мэдээллийг хүргэлээ.


