Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит бус IX хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13:00 цагт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны танхимд эхлэв.
Хуралдаанаар:
1. Аймгийн Сонгуулийн хороог татан буулгах тухай
Танилцуулах: Аймгийн ИТХ-ын Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Алтанцэцэг
2. Хөрөнгө бүртгэж, эзэмшүүлэх тухай
Танилцуулах: Орон нутгийн өмчийн газрын дарга Р.Алтаннар
3. Үндсэн хөрөнгө шилжүүлэх, актлах зөвшөөрөл олгох тухай
Танилцуулах: Орон нутгийн өмчийн газрын дарга Р.Алтаннар
4. Үнэ шинэчлэн тогтоох тухай
Танилцуулах: Орон нутгийн өмчийн газрын дарга Р.Алтаннар
5. Сүхбаатар аймгийг 2021–2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тайланг хэлэлцэх тухай
Танилцуулах: Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Д.Баасандорж
6. Сүхбаатар аймгийг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай
Танилцуулах: Аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар
7. Монгол Улсын иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтын саналыг батлах тухай
Танилцуулах: Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөр


