Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Жаргалант сумын иргэд Байдрагийн голын сав газар уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхийг эсэргүүцэн тэмцэж байна

2014-06-17

Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэд Байдрагийн голын сав газар уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхийг эсэргүүцэн тэмцэж байна. 
"Монголын алт" МАК компани Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутаг Байдраг, Мандалын голын бэлчир Тэгш хэмээх газар 1130 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд тус газрыг Баянхонгор аймгийн ИТХ-ын тогтоолоор "Ус усны сан бүрэлдэх эхийг хамгаалах" зорилгоор Аймгийн тусгай хамгаалалтанд авснаас болж МАК компани нэхэмжлэл гарган шүүхдэж байгаа юм.
Уул уурхайн асуудал дэвшүүлсэн эрэн сурвалжлах энэхүү нэвтрүүлэгийг дээрхи маргаантай асуудал хэрхэн үүсэх болсон, нутгийн иргэд яагаад эсэргүүцэж байгааг тодруулахаар бэлтгэлээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%